УИХ-ын чуулганаар Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд хэсэгчлэн тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан байр сууриа илэрхийлэв.
Тэрбээр “Хэдүүлээ жаахан юманд зарчимтай, шударга хандмаар байна. Шударга бусын хонгилыг нураая, зөв зүйлийг тогтооё гээд явж л байгаа. Т.Аюурсайхан дарга сая их баярламаар үг хэллээ. Баялгийг идэж уухад нам хамаагүй. Энэ чинь ард түмний хөрөнгө байхгүй юу.
Шийдэх ёстой олон асуудал байхад яагаад Монголын баялаг гадаадад байх ёстой юм бэ? Зарим нь яагаад оруулж ирээд хороолол болгоод байгаа юм бэ? Үүнийг яагаад бид ард түмний төлөөлөгч болчихоод шударга шийдэж болохгүй байгаа юм бэ? Төлөөлсөн нөхдүүд нэхэмжлэлээс татгалзсан байна. Би боломжийн материалтай болсон ч тодорхойгүй асуудлууд байгаа. Та нар минь жаран хэдүүлээ юм чинь энэ асуудал дээр шударга загнаад шийдчих. Буцаагаад нэхэмжлэлээ гаргачих.
Би уг нь нэг тогтоолын төсөл янзлаад явж байгаа ч зарим зүйл нь олдохгүй байна. Та нарт бүх зүйл нь бэлэн шүү дээ. Монгол Улсын баялгийг нэхэмжлээд явж байхдаа татгалзсан нөхдүүдийг олж тогтоогоод буцаагаад нэхэмжлэл гаргах хэрэгтэй. Оюутолгой өөрөө манайханд авлига өгсөн, авсан гэх асуудал хөндөгдөнө.
Үнэн хэрэгтээ бидэнд зээл өгчихлөө гээд цаагуураа дарамтлаад байгаа нөхдүүдэд гэмт хэрэг үүсгэх боломж харагдаж байна. Нэгтгэдэг хүчээ ард түмний төлөө нэгтгээд өгөөч гэж хүсэж байна. У.Хүрэлсүх индэр дээрээс Ерөнхийлөгч Х.Баттулгыг аймаар хэлэхээр нь гайхсан.
Яг үнэндээ гэмгүй харилцаатай байдаг юм байна гэдгийг ойлгож авсан. Ийм асуудлаар хэдүүлээ нам гэхгүй шүү. Авлигачдаас гадаадад гаргасан мөнгийг оруулж ирье. Ч.Хүрэлбаатар аа дахин дахин худлаа ярихаа болиорой чи.
Та нар ард түмний өмнө хариуцлага хүлээнэ. Цаг нь хэзээ вэ гэдгийг хэлж мэдэхгүй байна. Би уг нь хүлээлгэчих байсан юм. Даанч намайг огцруулаад шидчихсэн. У.Хүрэлсүхийг бас айлгаад явуулчихлаа. Нүцгэн үнэнийг та нарт хэлж байна. Монгол Улс тусгаар улс байж, улс шиг хөгжмөөр байна. 2012 онд ийм үг хэлэхэд хэчнээн шоолсон гээч. Дээрэмчид л шоолдог байхгүй юу” гэлээ.