Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн бүрдүүлсэн шинэ Засгийн газрын сайд нар Ерөнхий сайдаас захирамжаа гардлаа.
Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танхимын сайд нартаа хандан “Ойрын хугацаанд эдийн засаг, нийгмийн амьдралаа хэвийн үргэлжлүүлэхийн төлөө хамтран ажиллая. Цар тахлын эсрэг дайнд ялалт байгуулахын төлөө хамтран ажиллая” гэлээ.
Засгийн газар буюу Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн танхимд ажиллах сайд нар:
Шадар сайд С.Амарсайхан,
МУ-ын сайд, ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж,
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан,
Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар,
Сангийн сайд Б.Жавхлан,
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг,
Соёлын сайд Ч.Номин,
Эрүүл мэндийн сайд С.Энхболд,
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-амгалан,
Хөдөлмөр, нийгмсийн хамгааллын сайд А.Ариунзаяа,
Эрчим хүчний сайд Н.Тавинбэх,
Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар,
Батлан хамгаалах сайд Г.Сайханбаяр,
Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар,
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон,
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан