Рио Тинто групптэй хэлэлцээ хийх Засгийн газрын ажлын хэсгийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар ахлахаар болжээ. Тэрбээр өнөөдөр Рио Тинто группийн Зэсийн группийн гүйцэтгэх захирал Б.Болдтой анхныхаа цахим хурлыг хийсэн байна.
Энэ талаар Х.Нямбаатар сайд “Бид бүгд нэг завин дээр байгаа гэдгийг Рио Тинто группийн Зэсийн группийн гүйцэтгэх захирал Б.Болд онцолж байна. Анхны хурал амжилттай” гэж бичжээ.
Хэлэлцээний ажлын хэсгийг өмнө нь ЗГХЭГ-ын дэд дарга Б.Солонго ахлан ажиллаж байсан юм. Хэлэлцээ хийх ажлын хэсэг 2019 оны арванхоёрдугаар сард байгуулагдсан бөгөөд Монголын Засгийн газрын зүгээс Дубайн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах санал тавиад байгаа юм.