Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын шинэчлэгдсэн мэдээллийг хүргэж байна.
Хоёрдугаар сарын 05-ний 11:00 цагийн байдлаар улсын хэмжээнд 14283 хүнд шинжилгээ хийхэд шинээр 38 хүнээс халдвар илэрч нийт батлагдсан тохиолдол 1928 боллоо.
Эдгээр нь Улаанбаатарт илэрсэн ба бүгд ойрын хавьтлуудаас илэрсэн. Сүүлд орж ирсэн 5 тохиолдлыг судалж байна. Бусад аймгуудад халдвар бүртгэгдээгүй.
Үүнээс дотоодод илэрсэн кластер халдварын тоо 1418 байгаа бол нийслэл хотод нийт 1092 тохиолдол бүртгэгдээд байна.
32 ХҮН ЭДГЭРЧ ЭМНЭЛГЭЭС ГАРЛАА
Сүүлийн 24 цагт 32 хүн эдгэрч гарснаар нийт эдгэрсэн хүний тоо 1430 боллоо. Нийт халдвар авагсдын 74 хувийг эмчлэн эдгэрүүлээд байна. Биеийн байдал маш хүнд 1 хүн байна.
Улаанбаатар хотод одоогийн байдлаар 10 гаруй голомт идэвхтэй байна. Зарим голомтын эх нь тодорхой бус байна. Үүнд:
- Амгалан амаржих газар
- Монгол шир ХК /нийт 25/
- GP Tower
- X apartment /нийт 17/
- Сонгино хайрхан дүүргийн супермаркет /нийт 17/
- Бэлхийн гудамж
- Баянзүрх дүүргийн нийтийн байр
- Сүхбаатар дүүргийн нийтийн байр
- Нүүдэлчин цайны газар зэрэг багтана.
- Гутлын цех /нийт 35/
- БССА /нийт 40/