“Шадар сайдад НӨАТ-ыг сугалааг болиулах санал хүргүүлнэ” гэж ШӨХТГ-ын дага Б. Бат-Эрдэнэ мэдэгдсэн нь хэвлэлээр цацагдаж нийтэд хүрлээ. Тэрбээр “ НӨАТ-ын сугалаанд шалгалт хийгээд ийм шийдэлд хүрсэн аж. Энэхүү сугалаа нь төрийн байгууллага сугалаа явуулж байгаа нь бусдад буруу үлгэр, дуурайлал үзүүлж байна. Энэ сэдвээр иргэдэд шаардлага тавихад, НӨАТ сугалаа давхар яригдаж халхавч болдог байна. Халхавч болоод байгаа энэ үйлдэл нь санал гаргах нэг үндэслэл болсон бололтой. Түүнээс гадна иргэдийн гаргадаг өөр нэг ярианы сэдэв нь тохирлын эзэн шударгаар тодорч байна уу гэх асуулт.
Ийм сугалаатай болсон гол шалтгаа нь төсвийн орлого нэмэх, далд эдийн засгийг шахах, НӨАТ-ын баримт бүртгэн татварт, татварын байцаагчаас гадна татвар төлөгчид хяналт тавих зориулалттай шүү дээ. Гэвч өнгөрсөн хугацаанд энэ талаас нь ярихаас илүүтэй. Сугалааны сул талыг их ярьсан. Аз тохиосон нэг нь баярлаж байхад, бусад би яагаад түүн шиг азтан болсонгүй вэ гэдэг хардалт. Тэгээд ч азтны талаар эзэн биегүй яриа гарна. Түүнийг дэвэргэнэ. Сугалаа зохион байгуулагсдыг хардана.
ШӨХТГ өнгөрсөн газар зүгээр суусангүй шалгалт хийжээ.Тухайлбал, Гааль, татвар, санхүүгийн мэдээллийн технологийн төвд ажиллаж байсан болон одоо ажиллаж байгаа алба хаагчдаас 2018-2020 онд 47 давхардсан тоогоор 89 удаа нийтдээ 3,830,000 төгрөгийн хонжвор хожсон. Тэдний 4 удаагийн тохирлын нийлбэр дүн 310,000 төгрөг байна гэсэн мэдээлэл олон нийтэд өглөө. Тус төвд ажиллаж байсан 74, одоо ажиллаж байгаа 65 нийт 139 алба хаагчдын гэр бүлийн хамааралтай 961 иргэдийн нэрийн судалгаа гаргажээ. Тэдний 10 саяас дээш үнийн дүнтэй хонжвор таарсан, мөн 10 буюу түүнээс дээш удаа хонжвор таарсан иргэдийн нэрийг тухайн судалгаагаар гарсан нэртэй тулгажээ. Мөн 2 сая, түүнээс дээш мөнгөн дүнтэй 2 буюу түүнээс дээш хонжвор таарсан хүмүүсийг тухайн иргэдийн мэдээлэлтэй тулгасан байна. Ингэхэд ажиллаж байсан ажилтны авга эгч болох нэг хүн 40,0 сая төгрөг хожжээ. Гэхдээ 40 саяын азтан ганц байгаа нь тухайн ажилтан авга эгчийгээ азтан болгосон байх магадлал тун бага. Тэгээд ч нэг бол тохиолдол, хоёр бол санаатай үйлдэг, түүнээс дээших тохиолдол байвал зохион байгуулалттай “гэмт хэрэг” гэж үзэх нөхцөл бүрдэнэ гэдэг ойлголтын хүрээнд авч үзвэл дээрх ажилтан асны авга эгч жинхэнэ азтан байх боломжтой.
ШӨХТГ НӨАТ сугалааг болиулах санал гаргахын зэрэгцээ тохирол явуулдаг орчин ахуйг сайжруулах, үйл явдлын нарийвчилсан стандарт бий болгох талаар зөвлөмж хүргүүлсэн байна. Энэ бол маш сайн. Тэгж аливаа зүйлийг улам боловсронгуй болгох хэрэгтэй байгаа юм. Энэ бол шалгалтын хамгийн гол үр дүн байх. Гэтэл бид зөвхөн азтан тодруулах сугалааг тойруулаад янз бүрийн зүйл яриад байгаа нь зохимжгүй санагдах юм. Ийм элдэв яриа ажилд тус болохоос илүүтэй юм болох аюултай . түүнээс бид болгоомжлох хэрэгтэй.
Монголчууд бие биедээ итгэж нэгдэж байх нь улс үндэстний хөгжлийн тулгуур болно. Харин ажилтан аваг эгчээ азтан болгосон байна гээд цуураад эхэлбэл сайн зүйлд хүргэхгүй болов уу?
Ер нь НӨАТ буцаан олголт гэдэг бол бусад улс оронд байдаг зүйл юм байна. Дээд тал нь худалдан авалтын 23 хувийг буцаан олгодог бололтой. Тэгвэл манайд 2 хувь байгаа. Бусдын 23 хувьтай харьцуулахад бага л даа. Гэхдээ ор мөргүй байсан зүйлийг бий болгосон гэдэг утгаар авч үзэх юм бол чамлах зүйл биш. Бид босгож бий болгосон зүйлээ бусдыг хардах байдлаар байхгүй болгоод байж болохгүй болов уу.
НӨАТ сугалааг одоо болиулах санал гаргана гэж байна. Хэрэв иргэдийн хардалт хэл амнаас болгоомжлоод шийдвэр гарагчид ШӨХТГ-ын даргын хүсэлтийг ёсоор болговол, цаашдаа НӨАТ-ын буцаан олголт гэдэг зүйл хаагдах нөхцөл бүрдэж болох юм. Тэгвэл бусдын жишгээр бидний бий болгосон эерэг зүйл доголдох сул талтай. Иймийн тулд нэгэнт бий болгосон зүйлийг сул талыг нь хааж ололт, дэвшлийг нь цааш нь хөгжүүлэх нь юу юунаас чухал байх нь ойлгомжтой. НӨАТ-ын буцаан олголтод сугалаанаас гадна олон зүйл байдаг. Түүнийг дагаад олон үйл явдал өрнөх юм.
Тухайлбал худалдан авалтын тасалбар бүртгүүлэхэд иргэнд “аж ахуйн нэгж ирүүлээгүй байна” гэсэн хариу ирдэг. Тухайн аж ахуйн нэгжээс энэ талаар лавлахад, манайхаас автоматаар явдаг. Түүнийг татварын албанаас асуу гэсэн хариулт өгөх юм. Иргэн аж ахуйн нэгж хоёрын хооронд гарч ирж байгаа энэ асуудал мөнгөн дүн, тоо хэмжээгээр нь аваад үзвэл маш бага зүйл. Гэхдээ бага юм гээд орхиж болохгүй байгаа юм. Үнэхээр аж ахуйн нэгжээс автоматаар явдаг. Гэтэл гааль, татвар, санхүүгийн мэдээллийн технологийн төв дээр гацдаг. Бас тэнд ийм тодотголтой тасалбар хуримтлагдах юм бол сугалаанаасаа хортой зүйлд хүргэж мэдэх юм. Энэ талаар олон нийтэд татварын байгууллага тухай бүрд зөв оновчтой ойлголт өгдөг байх хэрэгтэй болжээ. Тэд зөвхөн сугалаа явуулаад л орхих юм. Энэ нь хий хоосон хардалт, хоосон орон зай орхиод байх юм.