Монголын өргөн уудам тал нутагт амьдардаг нүүдэлчдийн амьдралын бодит байдлыг харуулсан гэрэл зургуудыг та бүхэнд танилцуулж байна.
Монголд олон зуун нүүдэлчин өвлийн улиралд цельсийн -40 хэмд хүрч хүйтэрдэг нутагтаа мал сүргээ маллаж, цагаан идээ, махыг гол төлөв хүнсэндээ хэрэглэн амьдардаг.
Тэд газар тариалан эрхэлдэггүйгээс гадна дэлгүүр хоршооноос алслагдмал амьдардаг тул хүнсний ногоог хоол хүнсэндээ нэг их хэрэглэдэггүй байна.
Тал нутагтаа олон мянган жилийн турш амьдарсаар ирсэн эдгээр хүмүүс бол дэлхий дахины хэмжээнд нүүдэлчний хэв маягаа хадгалан үлдсэн цөөн бүлгийн нэг юм.
Италийн гэрэл зурагчин, өдгөө 41 настай Мишель Мартинелли Монголын тал нутгаар 2017 оны дөрөвдүгээр сард 20 хоног аялахдаа дараах гэрэл зургуудыг авчээ.
Монголын олон зуун нүүдэлчин өргөн уудам тал нутагтаа малаа маллан амьдардаг
Нүүдэлчид хонь, ямаа, үхэр, адуу, тэмээ, сарлагийн сүрэгтэйгээ жилд 2-4 удаа нүүдэллэдэг
Нүүдэлчид ихэвчлэн цагаан идээ, махыг гол төлөв хүнсэндээ хэрэглэдэг бол хүнсний ногоог тэр бүр иддэггүй байна
Хонь, ямаан сүргээ бэлчээж буй эмэгтэй
Монголчууд морийг Чингис хааны үеэс эрхэмлэх болсон бөгөөд тухайн үед адуу нь дайн тулаанд олон давуу талыг олгодог байжээ
Гэрээ дулаан байлгахын тулд мод хагалж буй залуу
Нүүдэлчдийн амьдралд нүүж суухад хялбар дугуй гэр нь ихээхэн ач холбогдолтой юм. Монголын нүүдэлчид мал сүргээ хамгийн сайн ургамал ногоогоор идээшлүүлэхийн тулд энэхүү сууцаа жилд 2-4 удаа нүүлгэдэг байна.
Жилийн 2-4 дүгээр сард нүүдэлчид цельсийн -40 хэмийн хүйтэнд Монголын баруун нутгийн Алтайн уулсыг дамнан 160 гаруй километрийг зүрхшээлгүйгээр туулдаг ажээ.
Хэдийгээр гэрийн эд хогшлийн дийлэнхийг тэргээр зөөдөг боловч мал сүргийн хувьд уулсын замыг хөлөөрөө туулдаг байна.
Эмэгтэйчүүдийн хувьд мал сүргээ маллахад ихээхэн үүрэг гүйцэтгэдэг бөгөөд өглөө эрт сарлаг, хонио тогтмол саадаг. Мөн нүүдэлчид өрөм, тараг, бяслаг, айраг зэргээ өөрсдөө хийдэг.
Монголын тал нутаг Сибирийн ой болон говь цөлийн өвөрмөц тогтоцын дунд оршдог. Нүүдэлчид энэхүү өвөрмөц тогтоцыг ашиглан бүргэдийг ан хийхэд сургадаг ажээ.
Мөн жил бүрийн 10 дугаар сард нүүдэлчид “Алтан бүргэд” наадамд оролцож, шувуудаа өөр хооронд нь өрсөлдүүлдэг байна.
Эмэгтэйчүүд мал сүргээ маллахад ихээхэн үүрэг гүйцэтгэдэг бөгөөд өглөө эрт сарлаг, хонио тогтмол саадаг
Мориныхоо эмээлийг тохоход бэлдэн хашаан дээр тавьсан байдал
Морь бол Монголын нүүдэлчин хэв маягийн амин чухал бүрэлдэхүүн хэсэг бөгөөд нүүдэлчдийн дийлэнх нь өөрсдийгөө Азийг мориор туулан томоохон эзэнт улсыг байгуулсан Чингис хааны үр удам гэж үздэг.
Нүүдэлчдийн гэрээс өөр зүйлгүй онгон зэрлэг талаа ширтэн сарлагаа сааж буй эмэгтэй
Гүүний сүүгээр исгэдэг айргаа уун гэртээ сууж буй эрэгтэй
Хүүхдүүдээ хамгийн ойрын сумын сургуульд хүргэж өгөх гэж буй эрэгтэй. Хүүхдүүд дараагийн саруудад гэрээсээ хол байж, сургуульдаа сурах бөгөөд хичээлийн жил дуусах үед гэртээ эргэн ирнэ.
Монгол хүүхдүүдийн олонх нь боловсрол эзэмшиж, ажил хийхээр тал нутгаа орхин нийслэл Улаанбаатар хотыг зорих болжээ
Нүүдэлчид сарлагаар голчлон хүнд ачаа зөөдөг бөгөөд сүү, мах, хөөвөр, арьсыг нь ашигладаг
Нүүдэлчид телевиз, гар утас зэргээ нарны хавтан ашиглан цэнэглэдэг
Нүүдэлчин гэр бүлүүд гэрээ өвөг дээдэс, хамаатан садныхаа гэрэл зургуудаар чимдэг
Хонь ямаагаа хотлуулах гэж буй аав, охин хоёр
Нүүдэлчдийн нүүж суухад хялбар гэр хэмээх сууц
Монголынхоо тал нутагт тоглож буй хоёр нүүдэлчин хүү
Тал нутагт нүүдэллэн амьдрах нь хүн, малын аль алинд хүнд байдаг ажээ