Хүнсний бөөний 24 төв өнөөдрөөс ажиллаж эхэлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн.
Энэ талаар ЗГОНХХ-ийн дарга Ц.Ганзориг “Өнөөдөр нэр бүхий хүнсний бөөний 24 төв үйл ажиллагаагаа эхлүүлж байна.
Тухайн төвүүдийн үйл ажиллагаагаа нээж байгаа гол зорилго нь Улаанбаатар хотын айл өрхүүдийн хүнсний бүтээгдэхүүнийг тасалдуулахгүй нийлүүлэхд байхад оршиж буй.
Өөрөөр хэлбэл, тухайн бөөний төвүүдээс Улаанбаатар хотын зургаа болон найман нэрийн 4,000 орчим хүнсний дэлгүүр бараагаа татан авна гэсэн үг.
Иймд иргэд үйл ажиллагаагаа нээсэн хүнсний захуудыг зорьж сул хөдөлгөөн үүсгэж явахгүй байхыг анхааруулъя.
Тодруулбал, хүнсний дэлгүүрүүдийн нийлүүлэлт хомсдож байгаатай холбоотойгоор хүнсний бөөний төвүүдийг өнөөдрөөс шат дараатайгаар нээж байгаа тул иргэд зөвхөн гэрийнхээ ойролцоох хүнсний дэлгүүрээр үйлчлүүлэхийг хүсье.
“Нэг хаалга-Нэг шинжилгээ” үйл ажиллагаа эхлээд таван өдөр өнгөрлөө. Одоо дахиад долоо хоног үлдсэн. Үлдсэн хоногууддаа бид хаа, хаанаа хариуцлагатай, тэвчээртэй байх хэрэгтэй.
Хэдийгээр таны гэрийн ойролцоох дэлгүүрүүд үнийн зөрүүтэй, сонголт багатай байсан ч өнөөдрөөс бөөний төвүүд нээгдэж хүнсний хангалт хэвийн болох тул гэртээ байхыг уриалж байна” гэлээ.