Хойд, Өмнөд Солонгосын өндөржүүлсэн хамгаалалттай цэрэггүй бүсээр дамжиж Өмнөд рүү оргосон хүнийг цэргийн алба хаагчид хилийн ойролцоо газар саатуулсан байна. Эрх баригчид түүнийг үнэхээр дүрвэгч мөн эсэхийг тогтоохоор ажиллаж байгаа аж.
Мягмар гарагт Өмнөд Солонгосын цэргийнхэн тухайн эрэгтэйг тэсрэх бөмбөг, өргөст төмөр тороор хүрээлэгдсэн цэрэггүй бүсээр явж байхад нь гурван цагийн хугацаанд ажиглажээ. Хойд Солонгосоос цэрэггүй бүсээр оргох явдал маш ховор тохиолддог аж. Хамгийн сүүлд өнгөрсөн оны арваннэгдүгээр сард нэг хүн зугтсан байна.
Тухайн эрэгтэй цэрэггүй бүсэд орон нутгийн цагаар мягмар гарагийн өглөө 04:20 цагийн үед харагджээ. Одоогоор энгийн иргэн үү, цэргийн алба хаагч уу гэдэг нь тогтоогдоогүй байна.