Нийслэлийн автозамын хөдөлгөөнийг одоогоор 85-86 хувь хязгаарлаад байгааг Улаанбаатар хотын замын удирдлагын төвийн дарга Д.Одбаяр хэллээ.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар өнөөдөр Улаанбаатар хотын замын удирдлагын төвд ажиллан, хөл хорио тогтоосон энэ үед замын хөдөлгөөний нөхцөл байдал, хөдөлгөөн зохицуулалт хэрхэн хийж буйтай танилцаж, зарим үүрэг чиглэл өгөв.
Уг төв Улаанбаатарын хотын автозамын гол уулзварууд болон бусад хэсгийг нийт 200 орчим камераар хянан, шаардлагатай зохицуулалтыг хийж байна.
Гамшгаас хамгаалах бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ өдрүүдэд Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачаалал эрс буурч, сар шинийн өдрүүдэд өдөрт 0,5 орчим хувь нь хөдөлгөөнд оролцож байсан бол энэ сарын 16-наас нэмэгдлээ. Зайлшгүй ажиллах шаардлагатай 14 чиг үүргийн байгууллагын ажилтан, худалдаа, хүнсний салбарынхан ажилдаа ирж, буцах оргил цагаар ийнхүү өсжээ.