Хөдөө аж ахуйг дэмжих сангийн хариуцлага алдсан удирдлагуудыг ажлаас нь чөлөөлжээ.
Тодруулбал Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж ажлын тусгай горимоор ажиллаж байгаа цаг үед Хөдөө аж ахуйг дэмжих сангийн зарим албан хаагчид ажлын байран дээрээ согтууруулах ундаа хэрэглэсэн зөрчил гаргасан тул тус сангийн захирал Н.Төмөрхүүг ХХААХҮ-ийн сайдын 2021 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн тушаалаар ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан.
Дээрх асуудалд холбогдсон тус сангийн дэд захирал Х.Алтанзагас, дэд захирал М.Цэрэндорж, Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн газрын дарга Б.Хоролбат, Санхүү, бүртгэл хөрөнгө оруулалтын газрын дарга Ц.Бат-Эрдэнэ нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, гурван албан тушаалтанд сахилгын шийтгэл ногдуулах болжээ.