Өнөөдөр /2021.02.18/ Хан-Уул дүүргийн өрх тус бүрээс нэг иргэн “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-нд хамрагдаж байна.
Шинжилгээ авах үйл ажиллагаа өглөөний 9 цагаас эхэлсэн бөгөөд ХУД-ийн “Явуулын шинжилгээний 127 баг” 09-18 цагийн хооронд дүүргийнхээ нийт 18 хороо буюу 1, 2, 3, 4 , 6, 7, 8, 9, 10, 11, 12, 13, 14, 16, 17, 18, 20, 21 дүгээр хороодын “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-нд хамрагдаагүй өрх бүрийн нэг иргэнээс тухайн орон сууцны байрны гадна байрлах автобусанд очиж “Ковид-19”-ын шинжилгээгээ өгч байна.
Харин алслагдсан бүсийн 12, 13, 14 дүгээр хорооны иргэдээс суурин 3 цэг болон нэг явуулын баг шинжилгээг авч байгаа юм.
ХУД-ийн иргэд халдвар, хамгааллын дэглэмээ баримтлан, гэрийнхээ гадна “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-нд идэвхтэй хамрагдаж байна. “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-нд өмнө хамрагдсан өрхийн иргэд дахин шинжилгээнд хамрагдахгүй.