Өнгөрсөн долоо хоногт Ангараг дээр газардсан NASA-гийн “Perseverance /Мятаршгүй/” хайгуулч робот шинэ зургууд илгээсээр байна.
Ангарагийн “Жезеро” хэмээх тэгш талд газардсан робот улаан гараг дээр амьдрал байсан эсэхийг нотлохуйц бичил биетнүүдийг хайх үндсэн даалгавартай бөгөөд хоёр жилийн турш судалгаа хийнэ.
NASA-гийн энэхүү даалгавар нь 2020 оны долоодугаар сард Ангарагийг зорин хөөрсөн гурван хөлгийн нэг бөгөөд Хятадын “Tianwen-1”, АНЭУ-ын “Hope” хөлгүүд гарагийн тойрог замд хүрэн, судалгаагаа эхлүүлээд байна.
Perseverance нь улаан гараг дээр буусан хүн төрөлхтний хамгийн том робот бөгөөд хүн газардах судалгааны ажилд тус болохуйц технологийн туршилтыг хийж ангараг дээр анх удаа робот нисдэг тэрэг хөөргөнө.