Энэ сарын 11-нээс хойш хийсэн “Нэг хаалга-Нэг шинжилгээ” ажлын хүрээнд “COVID-19” халдварын нийт 102 тохиолдлыг илрүүлжээ.
ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаагийн мэдээлснээр, өрх бүрээс авч буй шинжилгээгээр илэрсэн 102 тохиолдлын 50 нь анхны шинжилгээгээр халдвартай нь батлагдсан бол үлдсэн 52 нь тухайн хүмүүсийн гэр бүл, найз нөхөд, ойрын хавьтлын хүмүүс аж.
Ингэснээр Улаанбаатар хотод бүртгэгдсэн халдвар 1 852 болжээ.
Өрх бүрээс авч буй шинжилгээгээр илэрсэн дээрх 102 тохиолдлын талаар ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Тухайн 102 тохиолдлын 50 нь “Нэг хаалга-Нэг шинжилгээ” арга хэмжээний хүрээнд анхны шинжилгээгээр халдвартай батлагдсан бол үлдсэн 52 тохиолдол нь тухайн хүмүүсийн гэр бүл, найз нөхөд, ойрын хавьтлын хүмүүс байна.
Ингэснээр Улаанбаатар хотод бүртгэгдсэн халдвар 1,852 болсон” хэмээн мэдээлэв.
Үргэлжлүүлэн “Нэг хаалга-Нэг шинжилгээний хүрээнд батлагдсан тохиолдлууд нийслэлийн бүх дүүрэгт гарч байна.
Тухайлбал,
- Сонгинохайрхан дүүрэгт-13
- Баянгол дүүрэгт-5
- Хан-Уул дүүрэгт-17
- Сүхбаатар дүүрэгт-3
- Чингэлтэй дүүрэгт-7
- Баянзүрх дүүрэгт-8
- Багануур дүүрэгт-1 тохиолдол илэрсэн.
Батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлын 26.8 хувь нь халдвар авсан нь батлагдаж байна. Одоогоор нийслэлийн хэмжээнд ойрын хавьтал болсон 635 хүн байгаа бол хоёр дахь хавьтлын 1,325 хүн байгаа юм” хэмээн хэллээ.