Хиймэл оюун хүнийг нүүр царай, хурууны хээгээр бус гарын судсаар нь таньдаг болоход суралцаж байгаа талаар Австралийн Шинэ Өмнөд Уэлсийн их сургуулийн эрдэмтэд хэллээ.
Хүнийг биометрийн аргаар таних нь орчин үеийн хамгийн өргөн хэрэглээтэй технологи болсон бөгөөд нүүр царай, дуу хоолой, хурууны хээ таних аргууд салбар бүрт ашиглагдаж байна.
Гэвч эдгээр аргууд нь зарим талаар сул талтайг судлаачид анхаарууллаа. Жишээ нь хурууны хээг аливаа гадаргуугаас хуулж авч болдог, дуу хоолойг хураан авч ашиглаж болно, нүүр царайг дүрс ашиглан орлуулж, нүдний торлог бүрхэвч таних төхөөрөмжийг линз ашиглан хуурч болдог гэж Шинэ Өмнөд Уэлсийн их сургуулийн Компьютерын шинжлэх ухаан инженерийн сургуулийн судлаач Саид Шах хэлсэн байна.
Түүний хэлснээр гарын судас нь хурууны хээ шиг мөр үлдээдэггүй, нүүр царай шиг дүрс ашиглан орлуулж болдоггүй ба линз шиг дуурайлган хийхэд маш хэцүү аж.
Судалгаагаар 35 хүнийг хооронд нь гар бариулж 3D камераар 17500 зураг авсан бөгөөд хиймэл оюун тэр дундаас оролцогч тус бүрийн гарыг 99 хувьтай таньсан байна.