Бүх нийтийн болон өндөржүүлсэн зэрэг гэх мэт дөрвөн зэрэглэлийг иргэдэд ойлгомжтой байдлаар тайлбарласан мэдээллийг Засгийн газраас гаргасан бөгөөд маргаашаас эхлээд нийслэл өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг буюу шар бүсэд шилжиж байгаа юм.
Засгийн газрын хоёрдугаар сарын 21-ний өдрийн хуралдаанаар баталсан журмын дагуу салбар бүрд тавигдах тусгай шаардлагыг хүргүүлсэн байна. Үүнд, өнгөрсөн хугацаанд тавьж байсан нийтлэг шаардлагаас гадна шинээр мөн нэмэлт шаардлагуудыг бий болгожээ.
Тухайлбал, хоолны газрууд ширээ хоорондын зайг 2 метрээс багагүй байх бөгөөд хооронд нь шилэн болон хуванцар хаалтыг байрлуулах шаардлагыг тавьж байна.