Украины тал ОХУ-ын Новороссийск боомт руу дрон, пуужингийн томоохон дайралт хийж, үр тариа экспортолдог хоёр том терминалд цохилт өгсөн байна.
Мөн Хар тэнгис дэх Оросын сүүлчийн тэнгисийн цэргийн баазуудын нэг нь цохилтод өртжээ. Оросын Хар тэнгисийн флотын хөлгүүдийн дийлэнх нь Новороссийскт байрлаж байгаа юм.
Уг дайралтаар гурван хүн амиа алдсаны нэг нь найман настай хүүхэд байсан гэв. Мөн 24 хүн шархадсан байна.
Украины ерөнхийлөгч Володимир Зеленський цэргийн ажиллагаагаараа Оросын тэнгисийн баазыг онилсон гэдгээ мэдэгдсэн ч үр тарианы терминалын талаар дурдаагүй.
Үр тарианы худалдааны томоохон компанийн нэг терминал халдлагад өртсөн болохыг Оросын ТАСС агентлагт баталжээ.
Сүүлийн хэдэн сар Хар тэнгист харьцангуй нам гүм байсан ч энэ зунаас Украин болон ОХУ нэг нэгнийхээ боомт, усан тээврийн хэрэгслүүдэд дахин цохилт өгч эхэлсэн.
ОХУ болон Украин нийлээд дэлхийн үр тарианы худалдааны томоохон хувийг бүрдүүлдэг бөгөөд Хойд Африк, Ойрх Дорнод болон Азийн зарим орны хүнсний хангамжид чухал үүрэгтэй оролцдог.
Оросын талаас Украин үр тариа, хөдөө аж ахуйн дэд бүтцэд довтлох нь дэлхийн хүнсний үнийг өсгөж, үр тарианы хомсдлыг нэмэгдүүлж байна гэсэн юм.
Эх сурвалж: ВВС











































































