Италийн Женүа хотын Камүи тосгонд хөрсний нуранги үүссэнээс 200 гаруй шарил Лигурийн тэнгис руу урсчээ.
Усанд 200 орчим шарил урссанаас 10-ыг нь гарган аваад байна. /8 цагийн өмнөх мэдээгээр/ Шарилуудыг ханаар хүрээлсэн бөгөөд хана цуурч нураад ус руу унаж байгааг гэрчүүд бичиж авчээ.
Энэхүү оршуулгын газар нь 100 жилийн түүхтэй бөгөөд үе үе нуранги үүсдэг ч энэ удаагийнх нь төсөөлөхийн аргагүй жинхэнэ гамшиг боллоо хэмээжээ.
Италийн аврагчид хөрсний нурангийн улмаас азаар нэг ч хүн гэмтэж бэртээгүйг дуулгасан байна.
Ийм төрлийн нурангийг урьдчилан тааварлан хэлэх боломжгүй ч орон нутгийн ажилтнууд хэд хоногийн өмнө хад цуурсан байна гэж эрх баригчдад мэдээлж байжээ.
Эх сурвалж: ВВС