Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллийг хүргэж байна мэдээлж байна. Сүүлийн 24 цагт нийт 19507 хүнд шинжилгээ 44 халдвар бүртгэгдэж нийт тохиолдлын тоо 3076 боллоо.
Дотоодод тархсан халдвар 2557 бол 2415 хүн эдгэрсэн. Сүүлийн 24 цагт 55 хүн эмчлэгдэж гэртээ гарлаа.
Шинээр бүртгэгдсэн 44 халдварын 42 нь ойрын хавьтал бол хоёрынх нь эх уурхайг тандан судалж байна гэлээ. Мөн Улаанбаатарт 42, Завханд хоёр хүн бүртгэгдсэн байна. Өнөөдрийн байдлаар 657 хүн эмчлэгдэж байгаагаас биеийн байдал хөнгөн 591, хүндэвтэр 57, хүнд 7, нэн хүнд 2 хүн байна.