Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын талаар мэдээлж байна.
Сүүлийн 24 цагт 24803 хүнд шинжилгээ хийхэд 8 хүнд коронавирус илэрлээ.
Мөн 39 хүн эдгэрч, эдгэрсэн нийт хүний тоо 2481 боллоо. Сая бүртгэгдсэн 8 хүний 3 нь гадаадаас зөөвөрлөгдсөн, 5 нь нийслэлд бүртгэгджээ. Тэдгээр нь
СХД-т 1
БГД-т 2
ХУД-т 1
СБД-т 1 байна.
Нийслэлд бүртгэгдсэн 5 хүний ойрын хавьтлаас 4 хүн, нэг хүний эх уурхайг тандан судалж байгаа аж. Шинжилгээ салбар болон вируслогийн лавлагаа лабораториудад хийгддэг ба сүүлийн 24 цагт салбар лабораториудад ихэнх шинжилгээг хийсэн учраас тохиолдлын тоо бага гарлаа. Өөрөөр хэлбэл, дүүргийн салбар лабораториудад урьдчилан сэргийлэх зорилгоор буюу хөдөө орон нутаг руу явах иргэд үйлчлүүлдэг. Тиймээс ихэнх шинжилгээг салбар лабораториудад хийсэн учраас өнөөдрийн мэдээлж буй коронавирусийн тохиолдлын тоо бага гарахад нөлөөллөө. Ингэлээ гээд тайвширч болохгүйг ХӨСҮТ-ийн албаны дарга Ж.Байгалмаа санууллаа.
Мөн бүртгэгдсэн 8 тохиолдлын нэг нь шинэ голомт болсон ба тухайн иргэн банкны ажилтан байв. Одоогоор 665 хүн эмчлүүлж байгаагийн биеийн байдал хөнгөн 595, хүндэвтэр 63, хүнд 4, маш хүнд 3 байна.