-Өчигдөр юу
болсон бэ? Сайхан унтлаа. Хилари ялсан уу, Трамп ялсан уу?
– Юу?
-Яагаав АНУ-ын
Ерөнхийлөгчид өрсөлдөж байгаа хоёр өчигдөр орой сүүлийн халз мэтгэлцээнээ хийх
ёстой байсан шд. Тэрийг нь үзэж амжсангүй.
-Чи чинь хаана
явна вэ. Гаригаа андуураагүй биз.
-Яасан
-Өчигдөр Монгол
Улсад сум, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчийг сонгох сонгууль болоод өнгөрлөө шд.
-Аан тэр үү. Тэрийг
мэдсээн. Надад ямар хамаа байх вэ. Хэн ч гарсан ялгаагүй юм чинь.
-Тэгвэл хаа
байсан Америкийн Ерөнхийлөгчөөр хэн сонгогдох нь чамд хамаатай хэрэг үү.
-Тэр бол синсаци
шд. Эмэгтэй хүн Ерөнхийлөгч болох нь уу, эсвэл хөрөнгөтөн болох нь уу гэдгийг
дэлхий нийтээр чагнаж байна. Чи чинь харин ёстой хаа явна вэ?
-Өө зо зо. Би ч
Монголдоо л өөрийнхөө амьдарч буй хороо, дүүргийнхээ хөгжилд л санаа зовиноод
алхаж байна.
-За чамтай чамгүй
Монгол Улс хөгжөөд л явна.
-Миний хувьд
харин ч залуусын оролцоо дутагдаад байх шиг санагддаг юм.
– Хэн хэзээ ямар
албан тушаалд очихоо шийдчихсэн байдаг юм. Чи бид бол зүгээр л санал өгч байгаа
нэртэй бэлэг тэмдэг.
-Чи яаж мэдэж
байгаа юм бэ. Өчигдөр санал хурааж ирц хүрсэнгүй 18-30 насны залуус идэвхгүй
байлаа гэж мэдээлсэн.
-Аргагүй шд.
Биднийг ямар хүн гэж тоож байгаа биш.
-Тэгвэл тэр тусам
нь тоогдохын тулд залуус оролцоогоо нэмэгдүүлж, сонгуулийн үйл ажиллагаанд
идэвхтэй оролцох ёстой юм биш үү.
-Мэдэхгүй. Гэхдээ
л ирц нь хүрэхгүй байна гэдэг чинь биднээр дутдаг юм гэдгийг ойлгуулж байгаа юм
шиг санагдлаа.
-За чи бид хоёрын
яриа энэ сэдвээр хол явахгүй юм шиг байна. Жимми Батлер /NBA Chicago
Bulls багийн тоглогч/ өчигдөр ёстой
сайн байлаа …
Энэ ярианаас залуу та юу ойлгов.