Өчигдөр улс даяар Сум дүүргийн ИТХ-ын 2016 оны сонгууль болж өндөрлөсөн. Үүнтэй холбогдуулан 15 цагаас Сонгуулийн ерөнхий хороо мэдээлэл хийлээ. Тодруулбал: Улсын хэмжээнд 1765 тойрогт 7308 мандатаар 15191 нэр дэвшигч өрсөлдсөн. Нийт 21 аймгаас 10 аймагт нийслэлийн 9 дүүргийн 7 -д ирц хүрээгүй байна. Эдгээр ирц хүрээгүй дүүрэг сумдын тойрог, хэсэгт нэмэлт санал хураалт явуулахаар боллоо. Харин 19 аймгийн 117 нэр дэвшигчийн саналын тоо тэнцсэн гэсэн ба эдгээр тойргуудад дахин санал хураалт болох юм. Нэмэлт санал хураалт 10-р сарын 23-ны Ням гаригт харин дахин санал хураалтыг 10-р сарын 26-ны Бямба гаригт явуулахаар болсон байна. Нэмэлт ба дахин санал хураалт явуулахаар болсон тойргуудыг хүргье.
- Архангай аймаг 2 тойрог 2 хэсэг
- Баянхонгор аймаг 2 тойрог 2 хэсэг
- Говь – Алтай аймаг 1 тойрог 1 хэсэг
- Дорнод аймаг 6 тойрог 8 хэсэг
- Дундговь аймаг 1 тойрог 1 хэсэг
- Өмнөговь аймаг 3 тойрог 3 хэсэг
- Хөвсгөл аймаг 9 тойрог 9 хэсэг
- Хэнтий аймаг 1 тойрог 1 хэсэг
- Дархан-Уул аймаг 15 тойрог 26 хэсэг
- Орхон аймаг 17 тойрог 27 хэсэг
- Багануур 1 тойрог 2 хэсэг
- Баянгол 9 тойрог 17 хэсэг
- Баянзүрх 24 тойрог 71 хэсэг
- Чингэлтэй 15 тойрог 39 хэсэг
- Хан-Уул 5 тойрог 14 хэсэг
- Сүхбаатар 5 тойрог 9 хэсэг
- Сонгино-Хайрхан 21 тойрог 61 хэсэг
Архангай |
2 |
Баян-Өлгий |
2 |
Баянхонгор |
3 |
Булган |
4 |
Говь-Алтай |
3 |
Говьсүмбэр |
1 |
Дорноговь |
2 |
Дорнод |
4 |
Дундговь |
1 |
Завхан |
3 |
Өвөрхангай |
2 |
Өмнөговь |
1 |
Сүхбаатар |
2 |
Сэлэнгэ |
3 |
Төв |
6 |
Увс |
4 |
Ховд |
3 |
Хөвсгөл |
3 |