2021 оны 3 дугаар сарын 5-ний өдөр Хятадын Синофарм группийн цахим хуудсанд мэдээлснээр, Синофарм группын вакциныг дэлхийн 5 улсад албан ёсоор бүртгэж, худалдаанд гаргасан бөгөөд дэлхийн хамгийн анхны зах зээлд нэвтрүүлэх хүсэлтийг нь баталсан “Ковид-19”-ийн эсрэг вакцин юм.
Синофарм группээс хөгжүүлсэн вакциныг зах зээлд нэвтрүүлэх хүсэлтийг баталсан улс: Арабын Нэгдсэн Эмират, Бахрейн, Хятад, Боливи, Сейшелийн арлууд. Синофарм группын ТУЗ-ийн дарга Юу Чинминг коронавирусийн эсрэг вакцинтай холбоотой асуудлаар мэдээлэл хийхдээ, өнөөдрийг хүртэл 40 улс, бүс нутаг Синофарм группийн вакциныг хүлээн авсан бөгөөд Серби улс нь Европын анхны улс, Унгар улс нь ЕХ-ны анхны улс юм.
80 гаруй улс орон, олон улсын байгууллагууд Синофарм группээс вакцин худалдан авах хүсэлтээ илэрхийлсэн байна.
Синофарм групп нь дотоод болон гадаадад нийтдээ 100 сая тун вакцин нийлүүлж, үүнээс 60 гаруй сая тун хийгдсэн бөгөөд вакцинтай холбоотой ноцтой сөрөг хариу урвал илрээгүй байна. Синофарм группийн хөгжүүлж буй идэвхгүйжүүлсэн вакцины үр дүн 86%, эсрэг биеийн саармагжуулах төвшин 99% байгаа нь коронавирусийн уушгины хатгалгааны дунд болон хүнд шатны өвчлөлтөөс 100% урьдчилан сэргийлэх боломжтой юм.
2021 оны 3 дугаар сарын 3-ны өдөр Хятадын Төв телевизээс (CNTV) мэдээлснээр, одоогийн байдлаар Хятадад ойролцоогоор 46 сая тунг вакцинжуулах ажлын хүрээнд ашиглаад байна. 3 дугаар сарын 2 өдрийн 14 цагийн байдлаар Бээжин хот 5 сая гаруй хүнд дархлаажуулалт хийгээд байгаагаас 2.64 сая хүн хоёр дахь удаагийн тунг хийлгэсэн байна.
Эх сурвалж:
www.nhc.gov.cn
www.sinopharm.com
mbd.baidu.com