Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын спорт заалны барилга ийм байдалтай бүтэн жилийн нүүрийг үзэж байгаа гэнэ. “Уул Өвгөд”ХХК 2012 онд барьж, 2018 онд ашиглалтанд өгсөн боловч 2020 оны хавар зүүн талын хана нурж ашиглах боломжгүй болсон байна.
Мөн хоёр хоногийн өмнөх алдарт шуурганаар баруун хана нь дахин нуржээ. Энэ барилгыг мэдээж ашиглах боломжгүй. Харагдах байдлаасаа ашиглагдахааргүй гэдэг нь ойлгомжтой байна. Тэгвэл хүнийг хуурсан, гурилдсан ийм барилга ямар үнэтэй баригддаг вэ. Яагаад төрийн хөрөнгийг ингэж үнэгүйдүүлдэг юм бэ. АТГ, аудит, хууль хяналтынхан одоо ажлаа хийх ёстой биш шүү.
Хэн “Уул Өвгөд”ХХК-д ийм барилга нэртэй хүний амь насанд аюул заналхийлэгч зүйл барих захиалга өгөв. Зүгээр орхиж боломжгүй асуудал шүү. Сум спорт заалтай болчихьё гэтэл ийм юм бариад хүлээлгэж өгч л байдаг…