Нийслэлийн статистикийн газраас хүнсний барааны үнийн ажиглалтын мэдээллийг долоо хоног бүр шинэчлэн гаргадаг.
Тэгвэл тус ажиглалтын мэдээллээс энэ оны нэг болон гуравдугаар сарын хүнсний барааны үнэд гарсан өөрчлөлтийг харьцууллаа.
Тодруулбал, 2021 оны нэгдүгээр сарын 13-н, гуравдугаар сарын 17-ны өдөр нийслэлийн төвийн зургаан дүүрэгт байрладаг 17 хүнсний зах, худалдааны төвд хийсэн 36 нэр төрлийн хүнсний бараа бүтээгдэхүүний үнэд тус тус ажиглалт хийсэн байсныг нэгтгэв.
Харьцуулалтаас харвал гурван сарын хугацаанд 19 барааны үнэ өсөж, 6 барааных буурсан бол 11 барааных тогтвортой байна. Ингэхдээ үхрийн цул мах 2,153 төгрөгөөр буюу хамгийн их, дараагаар нь хонины цул мах 1,075 төгрөг, адууны ястай мах 1,175 төгрөгөөр тус тус өсжээ.
№ | Барааны нэр | 2021.01.27 үнэ | 2021.03.17 | Үнийн зөрүү /төг/ | Үнэд гарсан өөрчлөлт |
1 | Алтан тариа задгай, дээд | (1,532₮) | (1,573₮) | 41 | өссөн |
2 | Алтан тариа задгай, 1-р зэрэг | (1,304₮) | (1,326₮) | 22 | өссөн |
3 | Алтан тариа савласан, дээдийн дээд | (1,304₮) | 2,224₮) | 920 | буурсан |
4 | Алтан тариа савласан, дээд | (1,564₮) | (1,608₮) | 44 | өссөн |
5 | Алтан тариа савласан, 1-р зэрэг | (1,338₮) | (1,369₮) | 31 | өссөн |
6 | Алтан тариа савласан, 2-р зэрэг | (994₮) | (992₮) | 2 | буурсан |
7 | Сүү ХК 1л | (2,831₮) | (2,831₮) | 0 | тогтвортой |
8 | Сүү ХК 05л | (1,307₮) | (1,316₮) | 9 | өссөн |
9 | Тараг, Цөцгийтэй | (2,632₮ | (2,705₮) | 73 | өссөн |
10 | Атар талх | (1,276₮) | (1,276₮) | 0 | тогтвортой |
11 | Зууван чех | (1,696₮) | (1,696₮) | 0 | тогтвортой |
12 | Цагаан будаа | (3,664₮) | (3,664₮) | 0 | тогтвортой |
13 | Шар будаа | (2,583₮) | (2,433₮) | 150 | өссөн |
14 | Цөцгийн тос | (4,240₮) | (4,240₮) | 0 | тогтвортой |
15 | Ургамлын тос | (4,303₮) | (4,303₮) | 0 | тогтвортой |
16 | Ногоон цай, Гүрж | (1,586₮) | (1,586₮) | 0 | тогтвортой |
17 | Монгол лууван | (1,595₮) | (1,573₮) | 22 | буурсан |
18 | Манжин | (2,357₮) | (2,543₮) | 186 | өссөн |
19 | Сонгино | (1,744₮) | (1,956₮) | 212 | өссөн |
20 | Алим, фүжи | (5,044₮) | (5,044₮) | 0 | тогтвортой |
21 | Өндөг, ОХУ | (380₮) | (462₮) | 380 | өссөн |
22 | Аи-95 | (2,000₮) | (2,100₮) | 100 | өссөн |
23 | Аи-76, 80 | (1,350₮) | (1,350₮) | 0 | тогтвортой |
24 | Аи-92, 93 | (1,428₮) | (1,434₮) | 6 | өссөн |
25 | Дизель түлш | (2,064₮) | (2,144₮) | 80 | өссөн |
26 | Газ | (1,130₮) | (1,130₮) | 0 | тогтвортой |
27 | Элсэн чихэр | (2,754₮) | (2,730₮) | 24 | буурсан |
28 | Ямааны мах ястай | (7,900₮) | (8,750₮) | 850 | өссөн |
29 | Монгол төмс | (1,000₮) | (981₮) | 19 | буурсан |
30 | Байцаа | (1,900₮) | (2,018₮) | 118 | өссөн |
31 | Үхрийн мах ястай | (11,811₮) | (12,055₮) | 244 | өссөн |
32 | Хонины мах ястай | (9,222₮) | (10,378₮) | 1,156 | буурсан |
33 | Хонины мах цул | (9,450₮) | (10,525₮) | 1,075 | өссөн |
34 | Адууны мах, ястай | (8,700₮) | (9,875₮) | 1,175 | өссөн |
35 | Үхрийн мах, цул | (12,944₮) | (13,922₮) | 2,153 | өссөн |
36 | Задгай сүү | (2,500₮) | (2,500₮) | 0 | тогтвортой |