Сүүлийн хэдэн жил ядуурлын төвшин нэмэгдэж байгаа
нь нөхцөл байдал дээрээ айл өрхийн иргэн бүрийн гарт тоолох мөнгөний тоо
багасаж байна. Ядуурал нэмэгдэхийн хэрээр үл хөдлөх хөрөнгө болон хоёрдогч
хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ ханш тогтвортой буурч байна. Хэрэглээний
бараа үйлчилгээний үнэ Улаанбаатар хотод 2016 оны 09 сард өмнөх сарынхаас 0.9%,
өмнөх оны эцсийнхээс 0.7%-иар буурсан байна. Энэ нь худалдан авах чадвар
буурсан учраас иргэдийн дунд бэлэн мөнгөний эргэлт муу байгааг харууулж байгаа
юм. Энгийнээр ард иргэд хоногийн хоолоо л залгахаас биш хоёрдогч болон
гуравдагч хэрэглээнд мөнгө зарцуулах боломжгүй байна гэсэн үг.
Орон сууцны үнийн индекс хотын төвийн зургаан
дүүрэгт 2016 оны гуравдугаар улиралд өмнөх оны мөн үеийнхээс 8.3% буурч өмнөх улирлынхаас 2.6% мөн буурсан байгаа нь
харуулж байна. Нэг үгээр орон сууц худалдан авах иргэдийн тоо огцом буурсан
гэсэн үг.
Үүний шалтгаан нь тодорхой. Аж ахуй нэгжүүд
олноороо дампууран, ажилчдынхаа цалинг тавьж чадахгүйд хүрч байна. Ажилгүйдэл газар авч, иргэд
мөнгөгүй болж ядуурал газар авсаар байна. Хил гаалиар орж гарч байгаа бараа
бүтээгдэхүүн, чөлөөт худалдаа ч багасаж байна. Энэ тийм ч сайхан үзүүлэлт биш.
Нэг үгээр бидэнд нүүрсээ хямдхан зарж ашиггүй ажилласан, уул уурхай нэрээр мал
бэлчих газаргүй болсон, сонгуулийн ард ажилгүйчүүд нэмэгдсэн, өвчлөл дэлхийн
анхаарлын төвшинд орсон, боловсролын тогтолцоо утгаа алдсан, хөгшчүүддээ
тэтгэвэр тэтгэмжээ өгч чадахгүйд хүрсэн, түүхий эдээ Хятад улсад үнэгүйдүүлсэн
гэх таагүй мэдээлэл өдрөөс өдөрт сонсогдож байна. Бид яаж хөгжөөд байнаа?
Аль ч намын мөрийн хөтөлбөрт жаргалтай сайхан
амьдралын тухай заасан байдаг. Үүнийгээ шинжлэх ухааны үндэслэлтэй, амьдралд
буусан гэх мэтээр иргэн бүрт таниулсан ч үнэндээ амьдралд гарах өөрчлөлт алга
хэвээр л байна.
Бид нам дагаж талцаад байхаар олууллаа биш л
баймаар. Улс төрийн хэт талцсан нөхцөл байдлаас болоод бид ядуурлын дээдэд хүрч
байна. Үнэндээ дээрх зүйлсийг худалдан авч чадахгүй байгаа нь \”улс төрийн
тоглолтоос үүдэлтэй” гэж үзэх иргэд ч цөөнгүй байна. Сонгууль өгч иргэнийхээ
үүргийг гүйцэтгэсэнгүй гэж шүүмжлэх ч үнэндээ аль ч нам улс төрийн хүчин олонхи
болсон амьдралд гарах өөрчлөлтгүй, унцгүй байгаа нь нүднээ илхэн учраас иргэд
\”сонгууль гэх шоу”-наас залхаад байх шиг.
Ийм иргэдийн амьдралд гарсан өөрчлөлгүй, ядуурал
өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа энэ үед сайхан амьдралын тухай үлгэр зохиогоод ч
нэмэргүй байна. Нэг үгээр иргэд гарт баригдаж, нүдэнд үзэгдэх тоймтой хэдхэн
зүйлийг л хүсээд байна. Амьдралаасаа илүү гарах зүйлгүй амьдарч байгаа ард
иргэдийн нуруун дээр хөгжилд хүрч байгаа хот, шинээр баригдах барилга, шинэ
кино театр, дэлхийн амттай хоол гэхээс илүү яг өнөөдөр ажилтай орлоготой, үр
хүүхдийнхээ өмнө хүлээсэн үүрэг хариуцлагатай, нэг үгээр хүн шиг хүн байх
боломжийг олгомоор байна. Амьдралд ойр хөрсөн дээр буусан хэдхэн шийдвэр
ядуурлаас залхсан ирэх иргэдийн амьдралд дэм болох шаардлагатай байна. Нэг
үгээр иргэдийн энэ их ядууралд дэлхийн стандарт хэрэггүй.
Үндэстэн агентлаг