Энэ сарын 16-18-нд Португалын Лиссабонд Европ тивийн аварга шалгаруулах жүдо бөхийн тэмцээн болно. Нийт 40 орны тамирчид тивийн алтан медалиас гадна чансааны онооны төлөө гурав хоног өрсөлдөнө. Тивийн аварга 700, мөнгөн медальт 490, хүрэл медальт бөх 350 оноо авах юм.
Харамсалтай нь тэмцээн Их Британийн жүдочидгүй явагдах боллоо. Антальягийн Их Дуулгын тэмцээний дараа Португалд очин, бэлтгэлээ хийж байсан Их Британийн жүдочдоос хэд хэдэн халдварын тохиолдол илэрсэн байна. Цар тахлын үеийн журам ёсоор тус шигшээ багийг тэмцээнээс хаслаа.