Өглөө уусан цайны ач тус нэн их. Цай нь амны хөндийг цэвэрлэн хоол идэх дур хүслийг сайжруулж, амны эвгүй үнэрийг арилгана. Өглөөний цай нь төв мэдрэлийн системийг цочроож, тархи толгой сэргэг, сэтгэл санааг урамтай болгосноор ажиллах чадварыг дээшлүүлэх ба мөн ходоод гэдсийг угааж бодисын солилцоог идэвхжүүлсэнээр цусны даралт, бөөрний архаг үрэвсэл зэрэг олон төрлийн өвчнийг анагаахад зохих үүрэгтэй байдаг байна.
Хэрэв та ажилдаа өлөн элгээрээ явдаг бол цөс чулуужих өвчинд амархан өртөж болзошгүй юм. Учир нь олон удаа хоосон явсанаар цөсний шингэн өтгөрч, хүчил нь багасаж чулуужилт эхэлдэг. Зарим бүсгүйчүүд өглөөний цай уухад жин нэмэгдэх магадлалтай гэж ташаа боддог. Эрдэмтдийн судалгаагаар таргалалтын 75% нь үдээс хойш их хоол идсэнээс болдог аж. Иймд бүсгүй та өглөө юу ч идсэн болох бөгөөд хамгийн гол нь тайван сууж байгаад санаа зовох зүйлгүй хангалттай идэх хэрэгтэй.
Өглөө тогтмол ундаа уудаг хүмүүсийн биеийн жин хэвийн хэмжээнд байж, бие мах бодийн үзүүлэлт ч сайн байдаг байна.