Нийслэлд оршин суугаа иргэдийн шинэ коронавирусээс урьдчилан сэргийлэх вакцины нэгдүгээр тунгийн дархлаажуулалт тавдугаар сарын 8-н хүртэл үргэлжилж, 9-нөөс дархлаажуулалтын цэгүүдийг хумихаар болжээ.
Иймд тавдугаар сарын 8-ныг хүртэл вакциндаа идэвхтэй хамрагдахыг Засгийн газраас иргэдэд уриалаад байна.
Өчигдөр улсын хэмжээнд 66,331 хүн вакциндаа хамрагдаж, нэг болон хоёрдугаар тунгаа хийлгэсэн нийт тоо 1.2 сая болоод байна. Харин эхний тунгаа хийлгэсэн иргэдийн тоо 845693 байгаа бол хоёрдугаар тунд хамрагдсан иргэдийн тоо 362926 байгаа юм. Ингэснээр зорилтот бүлгийн иргэдийн 41 хувь нь вакцины эхний тунг тариулаад байна.
Улаанбаатар хотод дархлаажуулалтын 100 гаруй цэг ажиллаж байгааг тавдугаар сарын 9-нөөс бууруулах юм.
AstraZeneca, Vero Cell вакцинд хамрагдах иргэд харьяа хороо, дүүргийн эрүүл мэндийн байгууллагатай холбогдож хэзээ, хаана вакцинд хамрагдах мэдээлэл авах бөгөөд товлосон хугацаанд вакциндаа хамрагдаж байгаа юм.
Гадаадын иргэд түр оршин суугаа хаягийн дагуу ойролцоох дархлаажуулалтын цэгт пасспорттойгоо очиж хамрагдах боломжтой.