УОК-ын хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг: Дөрөвдүгээр сарын 10-наас улаан түвшинд шилжүүлсэн. Үүний дараа мэргэжлийн байгууллагын зөвлөмжийн дагуу хөл хориог тавдугаар сарын 8-н хүртэл сунгасан. Хэдийгээр маргаашаас улбар шар түвшин рүү шилжүүлж байгаа хэдий ч халдварын нөхцөл байдал хүнд хэвээр байна.
Тавдугаар сарын 8-наас эхлэн уралдаан тэмцээн, аялал зугаалга, өргөтгөсөн болон үзэсгэлэн худалдаа, бүх төрлийн баар, хоол үйлдвэрлэл захиалгат хүргэлтийн үйлчилгээг үзүүлэх бөгөөд өргөтгөсөн болон үзэсгэлэн худалдаа, хүнсний биш барааны зах, худалдааны төвүүд зэрэг 18 салбарын үйл ажиллагааг хязгаарлах тухай мэдээлээд буй.
Тавдугаар сарын 8-наас хязгаарлаж байгаа салбарууд:
- Жагсаал цуглаан, уралдаан тэмцээн
- Аялал зугаалга, хурим найр, цайллага, хүлээн авалт,
- Бүх төрлийн баар
- Хоол үйлдвэрлэл үйлчилгээний газар \Ресторан, кафе, сүлжээ хоолны газар, түргэн хоолны газар, кофе шоп, цайны газар, буфет, явуулын үйлчилгээний хоолны газар\ нь үйлчилгээний танхим болон гадна талбайд үйлчилгээ явуулахыг хязгаарлана. Харин захиалгат хоолны үйлчилгээг зөвшөөрнө.
- Өргөтгөсөн болон үзэсгэлэн худалдаа
- Хүнсний биш барааны зах, худалдааны төв
- Цахим ба автомат тоглоомын газар болон бүх төрлийн тоглоомын төв
- Сургалтын төв
- Соёл урлагийн арга хэмжээ, үзвэр үйлчилгээ
- Алжаал тайлах төв
- Чийрэгжүүлэх, бялдаржуулах төв
- Саун, бассейн нийтийн халуун ус,
- Зочид буудал, дэн буудал
- Амралт, жуулчны газар
- Шашны зан үйл, сүм хийд, мөргөлийн газрууд
- Олимп, тив дэлхий олон улсын тэмцээний бэлтгэлээс бусад биеийн тамир спортын арга хэмжээ
- Хүүхдийн тоглоомын болон сагс, хөл бөмбөгийн талбай
- Нийтийн бүжиг ба бүх төрлийн бүжгийн клуб