УОК-ын хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг:
Дөрөвдүгээр сарын 10-наас улаан түвшинд шилжүүлсэн. Үүний дараа мэргэжлийн байгууллагын зөвлөмжийн дагуу хөл хориог тавдугаар сарын 8-н хүртэл сунгасан. Хэдийгээр маргаашаас улбар шар түвшин рүү шилжүүлж байгаа хэдий ч халдварын нөхцөл байдал хүнд хэвээр байна.
15 мянган хүн халдварт өртөхөөс сэргийлж, нас баралтыг 2 дахин бууруулсан талаар мэргэжлийн байгууллагуудын дүгнэлт гарсан. Насанд хүрсэн иргэдийн 71 хувь нь дархлаажуулалтад хамрагдаад байна.
Цар тахлын өндөр үед шаардлагагүй бол гэрээс гарахгүй байх. Айлд зочлохгүй байх. Албан байгууллага олон нийтийн газарт олноор цуглахгүй байх. Вакцинд хамрагдсан ч дархлаа тогтлоо гэж тайвшрахгүй байх. Амны хаалтаа зүүх, гараа байнга угаахыг сэрэмжлүүлж байна.
Нийслэлийн Засаг даргын захирамж гарсан. Үүний дагуу 07:00-22:00 цагаас бусад цагт хөл хөдөлгөөнийг хязгаарлана. ААН-үүд 07:00-22:00 цагийн хооронд хөдөлгөөнд оролцоно.