УИХ дахь Ардчилсан намын бүлгийн даваа гаригийн ээлжит хуралдаан Чингисийн талбайд хаалттайгаар үргэлжилж байна.
УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд СЕХ-г МАН-ын талд үйлчилж байна гэж үзэж байгаа тул төв талбайд өлсгөлөн зарласан. Өлсгөлөн эхлээд таван гишүүн байсан бол сүүлдээ 13-уулаа нэгдээд байгаа юм. УИХ-ын гишүүн А.Адъяасүрэнгийн бие муудаж, эмнэлэгт хүргэгдээд байгаа билээ. Нэг намын дарангуйллын эсрэг хууль бус зүйлийн эсрэг өлсгөлөн 6 дахь өдөр үргэлжилж байгаа юм.