Манай гарагийн тойрог замд 3.9 мянга орчим хиймэл дагуул ажиллаж байгаа бол 2.8 мянган объект ашиглалтаас гарч, сансрын хог болжээ.
Сүүлийн жилүүдэд сансар дахь аппаратуудын тоо мэдэгдэхүйц өссөн нь 1000 гаруй “Starlink”, 100 орчим “OneWeb” зэрэг хиймэл дагуулыг бүлэг бүлгээр нь дэлхийн тойрог замд гаргаж эхэлсэнтэй холбоотой гэж мэргэжилтнүүд онцолжээ.
Сансрын хог хаягдлын 15 хувийг ашиглалтаас гарсан 2800 орчим хиймэл дагуул, 13 хувийг нь 2300 орчим пуужин тээвэрлэгчийн хэсэг, хэлтэрхий, харин 72 хувийг 13 мянга орчим сансрын аппаратын хэсгүүд, эрэг шураг зэрэг хог хаягдал эзэлдэг байна.
Дэлхий орчмын орон зай дахь аюултай байдлыг сэрэмжлүүлэх автомат системийн хяналтад буй Дэлхий орчмын орон зайд 10 см-ээс том хэмжээтэй объектын тоо 24.5 мянгыг давж буй нь сансрын нийт хог хаягдлын 75 хувийг эзэлж байна. Сансрын хог хаягдлын нийт тоо 18.3 мянга орчим гэнэ.