Ерөнхийлөгчийн гаргасан \”Монгол бахархал”-ын өдрөөр бүх нийтээр амрах
зарлигийн дагуу томоохон зах, зарим худалдааны төвүүд амарч байна.
Харин Улсын их дэлгүүр, ”Улаанбаатар” их дэлгүүр, \”Москва” их дэлгүүр,
\”Хүннү молл” худалдааны төв, \”Пийс молл” худалдааны төвүүд цагийн
хуваарийн дагуу ажиллаж буй аж. Мөн өдөр \”Меркури” худалдааны төв хагас
ажиллах бол \”Номин”, \”Эфес”, \”Миний дэлгүүр” зэрэг хүнсний сүлжээ
дэлгүүр цагийн хуваарийн дагуу бүх салбар ажиллана хэмээн албаныхан
мэдээллээ.