Өмнөд Солонгос улсад эмэгтэйчүүд хууль бусаар үр хөндүүлэх явдал хуулиар хориотой ажээ.
Тус улсын Эрүүл мэндийн яамны зүгээс үр хөндүүлэх мэс заслыг хууль
бусаар хийсэн эмч нарт ноогдуулах хуулийн хариуцлагыг чангатгасан хууль
өргөн барьж батлуулсан байна.
Үүнтэй холбогдуулан уг хуулийг эсэргүүцсэн 3000 гаруй эмэгтэйчүүд өнөөдөр Сөүл хотын төв гудамжинд жагсаал хийжээ.
Тэд Засгийн газарт хандаж \”Үр хөндлэх мас заслыг хориглосон хууль
нь эмэгтэйчүүд бидний хувийн эрх ашигт дэндүү их халдсан хууль юм. Бид
өөрсдийн бие эрхтэнтэй холбоотой асуудлыг өөрсдөө шийдвэрлэх хүсэлтэй
байна. Тиймээс үр хөндүүлэх мэс заслыг хийсэн эмч, эмнэлэгт хариуцлага
тооцох биш харин тэдэнд хуулийн дагуу зөвшөөрөл өгөх хэрэгтэй\” гэсэн
шаардлага тавьж байгаа юм байна.
Өмнөд Солонгос улсад 2012 оноос өнөөг хүртэл үр хөндүүлэх хууль
бус мэс засал хийсэн 23-н удаагийн хэрэг бүртгэгдэж, шүүхийн шийдвэрээр
дөрвөн эмчийн эмчлэх эрхийг хассан ажээ.