Бүсгүйчүүд ээ, өөрөөсөө ах эсвэл дүү эрчүүдтэй нэг гэрт орох гэж яарсны хэрэггүй гэнэ шүү. Нөхрөөсөө эгч эсвэл дүү байх нь эмэгтэйчүүдийн эрүүл мэнд, гоо сайханд хортой байдаг талаар Германы эрдэмтэд мэдэгдлээ. Насны зөрүүтэй гэрлэлт эхнэрүүдийг цагаасаа эрт хөгшрөхөд түлхэц болдог болохыг тэд нотолсон байна. Харин эрчүүдийн хувьд насны ялгаа огтхон ч нөлөөлдөггүй байна.
Бүр нөхрөөсөө эгч эсвэл дүү байсан ч хамаагүй эмэгтэй хүний царай төрхөнд хөгшрөлттийн шинж тэмдэгийг эрт суулгадаг аж. Мэдээж эхний тохиолдолд бол хөгшин эртэй гэрлэсэн залуухан бүсгүйчүүд нөхрөө дагаад хөгширдөг нь байгалийн жам гэлтэй. Харин өөрөөсөө залуу эртэй суухад чухам яагаад наснаасаа эрт овор суудгийг хэлэхэд бэрх юм. Гэхдээ баримт бол баримт. Эрдэмтэд ажиглалтын судалгаан дээр хийсэн дээрх дүгнэлтэндээ тун итгэлтэй байгаа аж. Тиймээс таваас дээш насны зөрүүтэй гэрлэлтийг өөртөө “хориглохыг” бүсгүйчүүдэд зөвлөж байгаа ажээ.