Монголын үндэсний олимпын хорооны ерөнхийлөгч Н.Түвшинбаяр ёс зүйн хариуцлага хүлээж, өөрийн хүсэлтээр ерөнхийлөгчийн албан тушаалаа өгье гэжээ.
Энэ талаар Монголын үндэсний олимпийн хорооны дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурджээ. Тэрээр “Одоогоор дэд ерөнхийлөгч Н.Түвшинбаярын үүргийг гүйцэтгэж, олимпийн хороог толгойлж байгаа. Харин олимпийн хорооны зүгээс Н.Түвшинбаярын хэргийг шүүхээр эцэслэн шийдэгдэх хүртэл ямар нэгэн албан ёсны мэдэгдэл хийх” гэсэн байна. Ирэх долдугаар сарын 23-нд Япон улсын Токио хотод эхлэх юм.
МҮОХ-ны ерөнхийлөгч Н.Түвшинбаяр Улсын начин Э.Энхбатын биед хүнд гэмтэл учруулсан бөгөөд Н.Түвшинбаяр саяхан батлан даалтаар суллагдсан. Түүнийг улсын хилээр гарах эрхийг шүүхээс хассан юм. Харин Э.Энхбат начин Солонгос улсад эмчилгээ хийлгэж байгаа бөгөөд саяхан ухаан орсон билээ.