Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар /ШӨХТГ/-ын даргаар дуучин Ану буюу Ч.Уранхолбоо өнөөдөр ажиллаж байна. Дуучин Ану өнөөдрийн турш тус газрын даргын ажлыг бүтэн өдөр хийх бөгөөд хүүхэд хэрэглэгч асуудалд хэрхэн анхаарч ажиллах, ШӨХТГ даргын оронд ажиллаж хүүхэд бүрийн хэрэглэдэг хүнсний бүтээгдэхүүн, хаяг шошго гээд асуудлуудад шийдвэр гаргаж, ажилтай танилцах юм байна. Харин ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ өөрөө дуучин Анугийн туслахаар ажиллаж байгаа юм.