Оросын холбооны улсын удирдлагууд олон улсын байгаль орчны хамгаалах байгууллагуудыг Байгаль нуурын экосистемийг судлах ажилд оролцохыг тогтмол уриалж байна.
Байгаль нуурын нийгэм, эдийн засаг, байгаль орчны тэнцвэрт байдал дээр үндэслэн нуурын экологийн өвөрмөц системийг хадгалах хөтөлбөрийн хүрээнд буцалтгүй тусламжийг хуваарилдаг. Энэ тусламжийн хүрээнд Оросын Газарзүйн нийгэмлэгийн хүндэт ерөнхийлөгч, Оросын холбооны улсын Шинжлэх ухааны академийн Газарзүйн хүрээлэнгийн захирал Владимир Котляковоор ахлуулсан эрдэмтэд Байгаль нуурт эрдэм шинжилгээний хээрийн лагерь зохион байгуулаав. Үүнд: олон улсын нийгмийн зүтгэлтнүүд болон Эрхүү муужийн эрдэмтэд оролцов.
Оросын холбооны улсын удирдлагууд 2021 оны 3 сард Байгаль нуурын ус хуримтлуулах бүс нутагт 21-н цэвэрлэх байгууламжийг барих, сэргээн босгоход 14 тэрбум рубль хуваарилах шийдвэр гаргасан. Холбогдох тушаалд тус улсын ерөнхийлөгч Владимир Владимирович Путин гарын үсэг зурав.
2024 он хүртэл Байгаль нуурын бүс нутагт орчин үед шаардлагад нийцсэн байгууламж барьж, сэргээн босгох бөгөөд Байгаль нуурт орж ирж буй бохир усыг бүрэн цэвэршүүлэх ажил хийгдэнэ. Байгаль нуурын бүс нутгийн болон улс орны экосистемийг хамгаалах цогц арга хэмжээ нь өнөөдөр Арктикийн бүс нутгийг хөгжүүлэх томоохон боломжийг бүрдүүлж байна.
Учир нь Арктикийн бүс нутгийн Байгаль орчин амьд ертөнцийг хамгаалах асуудал урьд урьдынхаас илүү хурцаар тавигдаж байна. Энэ өвөрмөц нутгийн байгаль орчны ашиг сонирхлын бүсэд Оросын холбооны улс болон Скандинавын Норвеги, Дани, Финланд ба Исланд, Канад улсууд багтдаг. Хачирхалтай нь Баренцын тэнгисээс Берингийн хоолой хүртлэх газар нутагтай Оросын холбооны улс энэ бүсийн нутгийн аюулгүй байдлын төлөө санаа тавин ажиллаж байна.
Жишээ нь: Монгол улс Оросын холбооны улстай хамтран Байгаль нуурын экологийн системийг хамгаалах олон улсын эдийн засгийн ашиг сонирхлыг тэнцвэржүүлэх зорилгоор амжилттай ажиллаж байна.