Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 10700 гаруй хүний сорьцод шинжилгээ хийхэд 1393 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ. Ингэснээр Монгол Улсад бүртгэгдсэн нийт халдварын тохиолдол 63978 болж нэмэгдэж байна.
Сүүлийн 24 цагийн хугацаанд батлагдсан 1393 тохиолдол нь манай улсад коронавирусийн халдвар тархснаас хойших хамгийн өндөр тоо юм. Үүнээс өмнө 2021 оны дөрөвдүгээр сарын 30-нд 1356 тохиолдол бүртгэгдэж байв.Мөн 463 хүн эдгэрч эмнэлгээс гарсан бол 6 хүн энджээ.
Шинээр илэрсэн 1393 тохиолдлыг задалж үзвэл 1091 нь дотоодоос, зөөвөрлөгдсөн хоёр тохиолдол байна. Тавдугаар сарын 29-ний өдөр Сөүл-Улаанбаатар чиглэлийн нисэх онгоцоор ирсэн хоёр иргэнээс коронавирус илэрчээ.