Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд ХҮН-аас нэр дэвшигч Д.Энхбат коронавирусийн халдвар авсан нь батлагдсан.
Тэгвэл тэрбээр эмнэлгийн тагтан дээрээс олон нийтэд хандан мэдэгдэл хийхдээ “Шинжлэх ухаанд итгэнэ” гэсэн нь нөхцөл байдалд тааруулан хэрхэн жүжиглэж чаддагийг нь харуулж орхив. Өөрөөр хэлбэл, тэрбээр коронавирус дэлхий нийтэд тархаж, манай улс иргэдээ вакцинжуулж эхэлсэн цагаас сөрөг хандлага гаргасаар ирсэн. Тодруулбал, тэрбээр “Вакцин гарангуут тариулж болохгүй юм байна.
Вакцины түүх, судалгааны тухайсониролтой кино үзлээ.
Хүчтэй сөрөг нөлөөтэй байсан учир олон вакциныг зогсоож байсан юм байна. Хүүхдэд эцэг эхийн зөвшөөрөлгүй вакцин хийхийг гэмт хэрэг гэж дүгнэж байна. Яагаад гэвэл вакцин өөрөө ямар нэгэн хүчтэй эмтэй адил хүн бүрт адил таардаггүй ажээ. Ямар нэгэн өвчтэй, мөнурьдчилсан иммуно анализ хийгээгүй бол вакцин хийх ёсгүй юм байна” хэмээн 2020 оны наймдугаар сард твиттертээ жиргэж байв.
Энэ мэтчилэн шинжлэх ухааны олон удаагийн туршилт, судалгаанд тулгуурлан гаргаснаар дэлхий нийтэд хэрэглэж эхэлсэн вакциныг эсэргүүцсэн хандлагыг удаа дараа гаргаж, олон нийтийг вакцины эсрэг уриалж байсан бол ковидын халдвар авсан хойноо “Эерэг гэдэг хариундаа итгэхгүй байх аргагүй.
Энэ том эмнэлэг, энэ олон эрдэмтэд ажиллаж байна. Би шинжлэх ухаанд игэдэг” хэмээн хариулах нь тэр. Энэ бол боловсролтой сэхээтэн гэгдэх Д.Энхбат жил хүрэхгүй хугацааны өмнө вакцины эсрэг байснаа нэр дэвшигч болсон даруйд үзэл бодол нь өөрчлөгдсөний бодит жишээ болж байна. Эс бөгөөс Д.Энхбат гэдэг хүн олон нийтэд таалагдахын тулд ямар ч дүрд хувирахад бэлэн явдаг байж болох.
Үүний баталгаа нь тэрбээр “Шинжлэх ухаанд итгэдэг” гэсэн атлаа “Магадлалаар, математикаар алдаатай болж болно. Тийм учраас би хоригдож байгаа” гэх нэмэлт хариултыг өгсөн явдал. Угтаа түүнийг хорьж байгаа бусэдгээж илааршуулахын тулд эмнэлэгт хэвтүүлэн эмчилж эхэлсэн байдаг.