Дэлхий нийтэд цар тахлын аюул намдахгүй хэвээр байна. COVID-19 халдварын тархалт хэр байгаа, ард иргэдийнх нь дархлаажуулалт хэр явагдаж байгааг тооцоолон, улс орнууд гадаадад аялах иргэддээ зөвлөмж гаргаж байна.
Америкийн Халдварт өвчний хяналтын төв “Centers for Disease Control and Prevention” байгууллагаас америк жуулчдад анхааруулга гаргалаа. Гадаад оронд очихын өмнө вакцинд хамрагдахыг зөвлөж байна.
Дэлхийн улс орнуудыг халдварын түвшингээр нь 4 хуваажээ.
Хамгийн аюултай буюу 4-р түвшин
- Энэ түвшинд багтсан орнуудад очихгүй байхыг анхааруулжээ. Энд сүүлийн 28 өдөрт халдварын тохиолдол 100 мянган хүнд 500-гаас дээш гарсан Бразил, Энэтхэг, Ирак болон Монгол зэрэг улсууд багтаж байна.
3-р түвшин
- Энэ түвшний орнуудад вакцин хийлгээгүй бол чухал шаардлагатай биш бол аялахгүй байх хэрэгтэй гэжээ. Энд 100 мянган хүнд халдварын тохиолдол 100-500 хүрч байгаа орнуудыг багтаасан байна.
2-р түвшин
- Вакцин хийлгээгүй, эрсдэлт бүлгийн иргэд аялахгүй байх нь зөв гэж сануулжээ. Эдгээр улс орнуудад 100 мянган хүнд 50-99 халдварын тохиолдол бүртгэгдсэн байгаа юм.
1-р түвшин
- Энэ түвшний улсуудад халдварын эрсдэл бага гэж дүгнэжээ. Австрали, Шинэ Зеланд зэрэг улсуудад сүүлийн 28 хоногт 100 мянган хүнд 50-иас бага тохиолдол гарч байгаа юм.
Манай улс энэ дөрвөн түвшний хамгийн аюултай буюу 4-р бүсэд орсон. Монголтой хамт энэ түвшинд орсон орнуудыг танилцуулья.
Хаити, Никарагуа, Хойд Солонгос, Узбекистан, Шри-Ланк, Аргентин, Бахрейн, Бангладеш, Бельги, Боливи, Бразил, Мьянмар, Кабо-Верде, Төв Африкийн БН улс, Чили, Колумби, Коста-Рика, Хорват, Куба, Египет, Эстони, Этиоп, Гвиана, Гүрж, Гвиней, Гвиней-Бисау, Энэтхэг, Ирак, Ямайк, Кувейт, Латви, Лесото, Литва, Мадагаскар, Мальдив, Мали, Монгол, Намиби, Балба, Пакистан, Парагвай, Реюньон, Саудын Араб, Сейшелийн арлууд, Словен, Сомали, Өмнөд Судан, Суринам, Швед, Сири, Чех, Ардчилсан Конго, Доминикан, Мадейра, Нидерланд, Конго, Тринидад Тобаго, Уругвай, Венесуэл, Йемен.
1-3 дугаар түвшний улсуудын жагсаалтыг ЭНД ДАРЖ үзнэ үү.