Эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг жирэмсэн эмэгтэйчүүдийн өвчлөлийн талаар мэдээлэл өглөө.
Тэрээр “Зургаадугаар сарын 10-ны байдлаар улсын хэмжээнд 1152 жирэмсэн эмэгтэй халдвар авснаас 114 нь гэрээр, 250 нь эмнэлэгт эмчлэгдэж байна. Эдгээрээс 12 хүний бие хүнд байна. Хоёр эх ковидын хүндрэлээр нас барсан. Хоёр талын уушгины хатгалгааны хүндрэлээр нас барсан.
PFizer вакцин нь жирэмсэн эмэгтэйчүүдэд ямар нэг сөрөг зааваргүй. Жирэмсний 14-36 долоо хоногийн хооронд вакцин хийнэ гэсэн зөвлөмж бий. Ургийн хөгжил 9 дэх долоо хоногт бүх эрхтэн бүрэлдсэн байдаг тул, жирэмсний дөрвөн сартайгаас хойш вакцин хийлгэхийг зөвлөж байна” гэв.
Жирэмсэн эмэгтэйчүүд даваа гарагаас сайн дураараа вакцинд хамрагдана.
Жирэмсэн эмэгтэйг дархлаажуулах цэгүүд:
- Багануур ЭМТ-ийн А корпус
- Багахангай ЭМТ
- Баянгол 86-р цэцэрлэг
- Баянзүрх 97-р сургууль
- Налайх ЭМТ
- Сонгинохайрхан нэгдсэн эмнэлэг
- Сүхбаатар 69-р цэцэрлэг
- Хан-Уул механик инженерийн сургууль
- Чингэлтэй Аврагч спорт хороо