Эрүүл мэндийн яамнаас мэдээлж байна.
Сүүлийн 24 цагийн хугацаанд хүнээс 11521 шинжилгээ авснаас 1792 хүнээс халдвар илэрлээ. Мөн 9 хүн нас барснаар нийт нас баралтын тоо 351 боллоо. Шинэ тохиолдлын 511 нь орон нутагт бүртгэгдсэн бол тусгай үүргийн нислэгээр ирсэн 1 хүнээс халдвар илэрсэн байна.
Харин сүүлийн 24 цагийн хугацаанд 196 хүн эдгэрч нийт эдгэрсэн хүний тоо 56449 боллоо.
Улсын хэмжээнд 7963 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас 141 хүний бие маш хүнд, 607 хүний бие хүнд байна.
Сүүлийн 24 цагт улсын хэмжээнд 16833 хүнд вакцин тарьснаар нэгдүгээр тунд 1,890,678 хүн, хоёрдугаар тунд 1,637,894 хүн хамрагдаад байна.
Эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг “Зургаадугаар сарын 10-ны байдлаар улсын хэмжээнд 1152 жирэмсэн эмэгтэй халдвар авснаас 114 нь гэрээр, 250 нь эмнэлэгт эмчлэгдэж байна. Эдгээрээс 12 хүний бие хүнд байна. Хоёр эх ковидын хүндрэлээр нас барсан. Хоёр талын уушгины хатгалгааны хүндрэлээр нас барсан” гэв.