Сүүлийн 24 цагт 10 орчим мянган хүнд шинжилгээ хийхэд 2263 тохиолдол бүртгэв. Эдгээр нь бүгд дотоодын халдвар байна. Жирэмсэн эхчүүд, хүүхдүүд халдвар авах нь ихэсжээ. Байршлаар нь харвал төвйин зургаан дүүргүүдэд байна. Гэртээ найз нараа урьсан, олноороо уулзсан, баяр тэмдэглэсний улмаас халдвар тархах нь түгээмнл байна. Иймд иргэдэд гэртээ байхыг зөвлөв.
Сүүлийн 24 цагт 523 хүн эдгэрч, 8 хүн нас баржээ. 57 настай, 86 настай эрэгтэй, 51 настай эрэгтэй, 66 настай эмэгтэй, 42 настай эмэгтэй, 82 настай эрэгтэй, 69 настай эрэгтэй хүн тус тус нас баржээ. Ингэснээр нийт нас баралт 369 болов.
Нийслэлд 1650, орон нутагт 613 тохиолдол бүртгэжээ. Эрдэнэт хотод хамгийн их буюу 106 тохиолдол байна.
Маш хүнд хүний тоо байнга өссөөр байна. 9323 өвчтөн байгаагаас 156 нь маш хүнд байна. Зарим иргэн улирлын томуу, харшил гэж оношлон өвчнөө хүндрүүлж байгааг ЭМЯ-наас анхааруулав.