Өнөөдөр Ерөнхийлөгчийн сонгуульд олонхын санал авч ялалт байгуулсан У.Хүрэлсүх тангараг өргөнө.
“УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга болох магадлалтай” гэх мэдээллийн дагуу гишүүн Ж.Энхбаяраас албан ёсны байр суурийг нь сонслоо.
Тэрээр, “Энэ бол Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн асууудал. Тангараг өргөсний дараа Ерөнхийлөгч анхны зарлигаараа Тамгын газрын дарга болон ҮАБЗ-ийн нарийн бичгийн даргыг томилдог. Тэгэхээр энэ бол миний хэрийн асуудал биш” гэв.
“Хэрэв санал тавибал та хүлээж авах уу?” гэх асуултад “Хүлээж авна” гэлээ.