Монгол Ардын намын Бага хурал Тусгаар тогтнолын ордонд өнөөдөр 08:00 цагт эхэллээ.
МАН-ын дарга У.Хүрэлсүх Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсоноор улс төрийн намын гишүүнчлэлээс татгалзах тул намын даргаар Л.Оюун-Эрдэнийг нэр дэвшүүлжээ.
Өчигдөр болсон намын Удирдах зөвлөлийн хурлаар Л.Оюун-Эрдэнийг намын даргад 100 хувь дэмжсэн байна. Энэ саналыг өнөөдөр намын бага хурлаар хэлэлцэж шийдвэрлэнэ.