2019 оны арваннэгдүгээр сар хүртэлх хугацаанд Ухань хотын Вирус судлалын хүрээлэнгийн лабораторид ажиллаж байсан вирус судлаач Даниэл Андерсон Блүмберг агентлаг өгсөн ярилцлагадаа коронавирус байгалиас үүссэн гэх таамгийг баримталдаг талаар ярьжээ.
Гэхдээ эрдэмтэн SARS-CoV-2 вирус Уханийн лабораториос тархсан байж болзошгүй гэх таамгийг үгүйсгээгүй байна. Хэрэв ийм зүйл тохиосон байсан ч Уханийн хүрээлэнгийн ажилтнууд болон бусад хүмүүсийн үйлдлийн цаана ямар нэгэн санаа байгаагүй гэдэгт тэрбээр итгэж буйгаа илэрхийлжээ. Ажлын явцад лабораторийн ажилтан санамсаргүй халдвар авч, өөрийн мэдэлгүй бусдад тараасан байхыг үгүйсгэх аргагүй гэнэ. Гэхдээ энэ магадлал туйлын бага гэдгийн онцолжээ.
Судлаачид өнөө хэр коронавирусний гарал үүслийг тодорхой тогтоож чадаагүй нь гайхах зүйл биш гэнэ. Учир нь үүнээс өмнө хэв шинжит бус хатгалгаа өвчний үүсгэгчийг тогтоохын тулд 10 жил зарцуулж байжээ.