Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ) Хятад улсыг хумхаа өвчнөөс ангид орон болохыг хүлээн зөвшөөрчээ.
“70 жилийн турш тэмцсэнийн эцэст БНХАУ хумхаа өвчнөөс ангид улс болохоо баталгаажуулсан гэрчилгээг ДЭМБ-аас авлаа. 1940-өөд оны үед жил бүр уг өвчний 30 сая тохиолдол бүртгэгдэж байсан тус орны хувьд энэ бол гайхалтай амжилт юм” гэж ДЭМБ-аас лхагва гарагт нийтэлсэн мэдэгдэлд дурдсан байна.
Тус байгууллагын мэдээлснээр, сүүлийн 30 жилийн хугацаанд Хятад улс Номхон далайн баруун хэсэгт орших орнуудаас ийм гэрчилгээ авсан анхны улс болжээ.
Нийт 40 улс ДЭМБ-аас хумхаа өвчнөөс ангид гэсэн гэрчилгээ авсан бөгөөд хамгийн сүүлд уг гэрчилгээг Эль-Сальвадор (2021), Аргентин (2019), Узбекистан (2018) улсуудад олгожээ.
Эх сурвалж: Xinhua