Монголын морин спорт уяачдын холбооноос баяр наадмыг цуцлахыг эсэргүүцэж, Төв талбайд морьтойгоо ирж жагсаал хийж байна.
Уяачдын холбооноос хүмүүсийг хөдөө орон нутгаас дуудаагүй. Энэ хүмүүс өөрсдөө ирцгээсэн. Тиймээс Монголын морин спорт уяачдын холбооноос байр сууриа илэрхийлж байна. Засгийн газар энэ асуудлыг өнөөдөр хэлэлцэн шийдвэрээ гаргах хүртэл уяачид бид Сүхбаатарын талбайд хүлээх болно гэв.
Гамшгийн үеийн болон хорио цээрийн дэглэм сахиулах, холбогдох хууль журмыг зөрчихгүй байхыг сануулж Сүхбаатар дүүргийн цагдаагийн I хэлтсээс зөвшөөрөлгүй жагсаал цуглааныг даруй зогсоох шаардлага хүргүүлэв.
Морин спорт уяачдын холбооноос морьтнуудын жагсаалыг зохион байгуулаагүй учир эндээс ямар нэг сөрөг үр дагавар гарвал хариуцлага хүлээхгүй гээд, Цагдаагийн байгууллагын шаардлагыг хүлээн авсангүй.