Төв талбайд иргэн өөрийгөө шатаахыг завджээ.
Энэ тухай Цагдаагийн байгууллагаас тодруулахад “Өнөөдөр 11:00 цагийн үед Төв талбайд болсон тухайн явдлыг яг одоо Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсээс шалгахаар ажиллаж байна. Гэхдээ тухайн хүнийг бие дээрээ ямар шингэн асгасан болон шатаах оролдлого хийсэн үү, үгүй юу гэдгийг шалгалтаар тогтооно” гэдгийг хэллээ.
Энэ талаар албаны эх сурвалжийн мэдээллийг дахин хүргэх болно.